Юнивишний дата хэрэглээгээ шалгах заавар болон интернэтийн датаны тухай дараах мэдээллүүдтэй танилцаарай.
Юнивишний дан интернэт болон гурвалсан үйлчилгээний хэрэглэгчид өөрийн багцад дагалдах интернэтийн датаг үндсэн хурдаар нь ашиглах эрхтэй байдаг. Жишээ нь: Улаанбаатар хотод M+ багц ашигладаг бол интернэтийн үндсэн хурд нь 50Mbps байх ба LookTV рүү 100Mbps-ийн хурдаар сард 600GB-ийн дата ашиглах эрхтэй байна.
Харин багцад дагалдах дата эрхийг ашиглаж дуусахад интернэтийн хурд 512Kbps руу шилжинэ. Энэхүү шилжсэн хурд нь тухайн сарыг дуустал байх бөгөөд дата эрх нь хязгааргүй байна. Мөн нэмэлт дата авснаар тухайн сар дуустал үндсэн хурдаараа интернэт ашиглах боломжтой.
Univision вэбсайтаар дата хэрэглээгээ шалгах заавар
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт руу хандаад баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Гэрээний дугаар болон нууц үгээ бичин нэвтэрнэ.
3. Миний булан -> Хэрэглэгчийн мэдээлэл -> “Хэрэглээний мэдээлэл” хэсэгт таны дата үлдэгдэл харагдана.
Интернэтийн датаны талаарх мэдээлэл
Датаг хэмжихдээ Byte болон bit гэсэн хоёр хэмжигдэхүүнийг ашигладаг бөгөөд B=Byte, b=bit гэсэн үг.
1 Byte=8 bits байна.
1. Дата хэрэглээ, зарцуулалт
Нийт дата хэрэглээг KB (KiloByte), MB (MegaByte), GB (GigaByte), TB (TeraByte) гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлно. Интернэтийн дата хэмжүүр дээр K=1024-тэй тэнцэнэ.
- 1KB (KiloByte) = 1024 Bytes
- 1MB (MegaByte) = 1024 KB
- 1GB (GigaByte) = 1024 MB
Жишээлбэл, 4GB багцтай хүн 4х1024 MB = 4096 MB.
2. Дата дамжих хурдыг хэмжих: kbps (kilo bits per second), Mbps
Сүлжээний дата дамжих хурдыг хэмжихдээ bit-ээр ихэвчлэн хэмждэг. b=bit гэсэн үг ба bps нь нэг секундэд дамжих мэдээллийн хэмжээ бөгөөд өндөр байх тусам сүлжээ хурдан гэж ойлгож болно.
Хурдыг хэмжихдээ “kilo”-г 1000-аар тооцно.
- 1 kbps (kilo bits per second) = 1000 bits per second
- 1 Mbps (mega bits per second) = 1000 kilo bits per second.
Түүнчлэн KBps болон kbps хоёр нь ялгаатай ба нэг секундэд дамжих Byte хэмжээг олохдоо дараах томьёог ашиглаж болно.
- Download KBPS speed = (Kbps value*1000) /8)) / 1024
Жишээ нь: Хэрэв танай интернэтийн хурд 50Mbps гэвэл
(((50*1000) * 1000)/8)/1024 =6103.5 KBps (50Mbps сүлжээгээр нэг секундэд хамгийн ихдээ 6103.5 KByte дата дамжих боломжтой гэсэн үг)
Санамж:
- Дата эрх нь тухайн сардаа хүчинтэй байна.
- Үндсэн дата эрхээ хугацаандаа бүрэн ашиглаагүй тохиолдолд дараа сарын хэрэглээн дээр нэмэгдэж орохгүй. Мөн үлдэгдэл дата эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй байна.
Зөвлөгөө:
- Интернэтийн хурдаа шалгах заавар харах бол ЭНД дараарай.