Дараах Wi-Fi extender төхөөрөмжийг холбох болон reset хийх заавруудтай танилцаарай.
Wi-Fi extender төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар
1. Wi-Fi extender төхөөрөмжийг WPS товчлуураар автоматаар холбох боломжтой.
1.1 Wi-Fi extender төхөөрөмжөө HG төхөөрөмжийн ойролцоо байрлуулан цахилгаанд залгаж extender дээрх WPS товчлуурын цэнхэр гэрэл анивчихгүйгээр астал 1 минут орчим хүлээнэ.
1.2 Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуурыг 8-10 секунд дарж асаана.
1.3 HG төхөөрөмжийн WPS товчлуурыг 5 секунд даран асааж, 2 төхөөрөмж холбогдтол 2 минут орчим хүлээх ба Wi-Fi extender-ийн “Wi-Fi” нэр автоматаар HG төхөөрөмжийн цацаж буй “Wi-Fi” нэртэй ижил болсноор тохиргоо хийгдэж, шууд ашиглах боломжтой болно.
2. Төхөөрөмж WPS товчлуураар автоматаар холбогдохгүй бол Wi-Fi extender-ээ IP хаягаар хандан тохируулах боломжтой.
2.1 Тохиргоо хийгдээгүй Extender-ийг асаахад Zyxel гэсэн Wi-Fi нэр цацаж байх бөгөөд утас эсвэл компьютер дээрээ тус нэрэнд 00000000 гэсэн код оруулан оруулан холбогдож http://192.168.1.2 IP хаяг руу нэвтрэн Username: admin, Password: 1234 гэж нэвтрэн орно.
2.2 Нэвтэрч орсны дараа Wireless Setup хэсэг рүү орж SSID хэсэг дээр өөрийн гэрийн Юнивишний Wi-Fi нэрийг оруулж “Next” товчийг дарна.
2.3 Wireless Setup хэсгийн “Key” хэсэгт өөрийн гэрийн Юнивишний Wi-Fi password-оо оруулж “Next” товчийг дарна.
2.4 Таны оруулсан Wi-Fi нэр, password 2 минутын дотор шалгагдан тохируулагдах бөгөөд дараагийн цонх гарч иртэл үйлдэл хийлгүй хүлээнэ.
2.5 Амжилттай тохируулагдсан үед “Next” товчийг дарна.
2.6 Connected Access Point SSID хэсэгт танай гэрийн Wi-Fi-тай амжилттай холбогдсон мэдээлэл харагдах ба Extender’s SSID хэсэгт extender-ээс цацах Wi-Fi нэрийг бичиж “Apply” товчыг дарна.
2.7 Тохиргоо хийгдэж төхөөрөмжийн систем ахин ачааллах ба дараагийн цонх гарч иртэл хүлээнэ.
2.8 Амжилттай холбогдсон мэдээлэл гарч ирж таны extender-ийн Wi-Fi нэр, password доорх байдлаар харагдах ба тус Wi-Fi-аар өөрийн төхөөрөмжүүдээ интернэтэд холбон ашиглах боломжтой болно.
Wi-Fi extender-ээ өөрийн компьютертэй сүлжээний утсаар холбох заавар
1. Эхлээд компьютерын лан оролтод сүлжээний утасны 1 үзүүрийг залгана.
2. HG төхөөрөмжтэй тохируулагдсан Wi-Fi extender төхөөрөмжийн Ethernet оролт руу өөрийн компьютертой холбосон сүлжээний утасны нөгөө үзүүрийг залган холбож интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
Wi-Fi extender төхөөрөмжөө “Reset” хийх заавар
1. Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуур дээр гэрэл анивчтал 10 секундын турш дарна.
2. Гэрэл анивчиж эхэлснээс 1-5 секундын дараа Wi-Fi extender төхөөрөмж унтарч, төхөөрөмжийн тохиргоо үйлдвэрийн горим руу шилжинэ.
Санамж:
- Wi-Fi сүлжээний сигнал хэт бага буюу сигналын хэмжээ нэг дэх зурааснаас доошгүй үед төхөөрөмжтэй холбогдох магадлал багасах бөгөөд холбогдсон тохиолдолд интернэтийн хурд удааширч болохыг анхаарна уу. Энэ зураас нь Smart box-оос хүлээж авч буй сигналын хэмжээг илтгэнэ.
- Wi-Fi extender-ээ “reset” хийж үйлдвэрийн горимд шилжүүлсэн бол ашиглахдаа ахин шинээр тохируулах шаардлагатайг анхаараарай.
Зөвлөгөө:
- Wi-Fi extender төхөөрөмж нь интернэт цацах хүрээг 30%-аар нэмэгдүүлдэг. Wi-Fi extender-г сигнал унаж байгаа газар байрлуулахгүй ба сигналыг бүрэн хүргэхийн тулд сигнал их болон бага байгаа байршлын дунд байрлуулах нь оновчтой.