хөтөч

Юнивишний эцэг эхийн хяналтын болон түрээслэх кодыг солих заавар

Дараах Юнивишний IPTV-н эцэг эхийн хяналтын код болон түрээслэх пин кодоо солих сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр профайлын буюу нэвтрэх эрхийн пин кодоо солих заавар

1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Профайлын тохиргоо/Profile settings цэс рүү орж пин код солих профайлаа сонгон “Профайл пин код” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

2. Хуучин профайлын пин код эсвэл эцэг эхийн хяналтын кодоо оруулан түгжээг тайлна.

3. Шинэ 4 оронтой пин кодоо оруулна.

4. Шинэ пин кодоо дахин оруулж баталгаажуулна.

5. “Хадгалах” дээр дарж код сольсон шинэчлэлтээ хадгална.

6. Профайл пин код амжилттай солигдсон бол дараах байдлаар харагдана.

 
 

Эцэг эхийн хяналтын пин кодоо солих заавар

Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтаасаа хяналтын пин кодоо солих заавар

 

Юнител апп-аар хяналтын пин кодоо солих заавар

 
 

1. Univision 4'0 IPTV-н шинэ систем - Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings цэс рүү орно.

2. “Дансны тохиргоо” цэс рүү орж, “Эцэг эхийн пин” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Хуучин эцэг эхийн хяналтын кодоо оруулж “Үргэлжлүүлэх” дээр дарна.

4. Шинэ пин кодоо 2 удаа оруулж баталгаажуулна.

5. Эцэг эхийн хяналтын код амжилттай солигдсон мэдээлэл харагдана.

 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Эцэг эхийн хяналтын код » Шинэ пин код » Солих » Эцэг эхийн хяналтын пин код солигдоно.

 
 
 

Түрээслэх пин кодоо солих заавар

Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтаасаа түрээслэх пин кодоо солих заавар

 

Юнител апп-аар түрээслэх пин кодоо солих заавар

 
 

1. Та төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо цэс рүү орно.

2. “Пин код” цэс рүү орж, “Төлбөрийн пин код” хэсгийн “Өөрчлөх” сонголт дээр дарна.

3. Одоогийн пин кодоо оруулна.

4. Шинэ пин кодоо давтан оруулж баталгаажуулна.

 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Түрээслэх пин код » Шинэ пин код » Солих » Түрээслэх пин код солигдоно.

 
 
 

 

Санамж: 

  • Нууц үгээ солихын тулд зурагтаа асаахдаа админ эрхээрээ нэвтэрсэн байх шаардлагатайг анхаараарай.
  • Эцэг эхийн хяналтын пин код нь хүүхдийн профайл дээр 13+ нас, бусад төрлийн профайл дээр 21+ насны ангиллаар контентыг хязгаарлана.
 

 

Зөвлөгөө: 

  • Нууц үгээ сольсны дараа заавал төхөөрөмж дээрх on/off товчлуураар нь унтрааж асаагаарай.
  • Нууц үгээ сольсон үед админ эрхээрээ нэвтрэхдээ шинээр сольсон нууц кодоор нэвтрэхийг анхаараарай.