хөтөч

Нэмэлт сувгийн багцын автомат сунгалтаа цуцлах заавар

Дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж зааврын дагуу идэвхжүүлсэн нэмэлт сувгийн багцынхаа автомат сунгалтыг цуцлах заавартай танилцаарай.

Toki апп-р нэмэлт сувгийн багцын автомат сунгалт цуцлах заавар

Toki апп ашиглан нэмэлт сувгийн багц цуцлах боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
3. Үлдэгдэл эрх-н хажуугийн гурван зураас дээр дарна.
4. Нэмэлт суваг дээр дарна.
5. Сувгийн багцаа сонгоод хажуугийн товчийг ногоон болгоно.
6. Цуцлах товч дээр дарна.

 
 

Зурагтаасаа нэмэлт сувгийн багцын автомат сунгалт цуцлах заавар

1. Үндсэн Menu цэсийн Захиалга/Subscription цэс рүү орно.

2. “Багцууд” хэсэгт идэвхтэй байгаа багцууд харагдах ба цуцлах багцаа сонгон удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. Бататгах асуултад зөвшөөрч “Тийм” дээр дарна.

4. Худалдан авалтын буюу түрээслэх пин кодоо оруулан “Үргэлжлүүлэх” дээр дарахад багцын автомат сунгалт цуцлагдана.

5. Автомат сунгалт цуцлагдсан нэмэлт сувгийн багц дараах байдлаар харагдана.

 

Зөвлөгөө:

  • Худалдан авалтын пин буюу түрээслэх пин кодоо мэдэхгүй бол ЭНД дараарай. 
 
 
 

Unitel апп-р нэмэлт сувгийн багцын автомат сунгалт цуцлах заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөрт суваг » Иджэвхжүүлсэн » Цуцлах багц сонгох » Цуцлах » Цуцалсан багцын хүчинтэй хугацаа харах

 
 

 

Санамж:

  • Нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцалсан тохиолдолд тухайн багцын хүчинтэй хугацаанд суваг үзэх боломжтой идэвхтэй хэвээр байна.
  • Төлбөр нь идэвхжүүлсэн өдрөөс үл хамаарч бүтнээр бодогдоно.