хөтөч

IPTV дээр түрээсэлсэн контентын хэлээ солих

IPTV дээр түрээсэлсэн контентын хэлээ солих дараах видео болон зурган заавартай танилцаарай.

Видео заавар

IPTV дээр түрээсэлсэн контентын хэлээ солих видео заавар:

 
 

Зурган заавар

1. Үндсэн Menu цэсийн “Эхлэл” цэс рүү орно. 

2. “Миний түрээсэлсэн” хэсгээс үзэх киногоо сонгон удирдлагын “Ок” товч дээр дарна.

3. “Үзэх” дээр дарж контентоо тоглуулна.

4. Удирдлагын дөрвөн тийшээ харсан сумтай товчлуурын доош чиглэсэн товч дээр дарж, босоо 3 цэгтэй бөөрөнхий дүрсийг идэвхжүүлэн “Ок” дарна.

5. Гарч ирэх хэлний сонголтоос хүссэн хэлээ удирдлагын баруун тийш чиглэсэн сумтай товчийг ашиглан идэвхжүүлээд “Ок” дарснаар контентын хэл солигдоно.