хөтөч

Юнителийн дугаарт дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх заавар

Юнителийн дараа төлбөрт дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх дараах заавартай танилцаарай.

Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний:

  • 30'000, 33'000, 40'000-ийн багцуудад LookTV Basic багц 
  • 50'000, 60'000, 100'000-ийн багцуудад LookTV Premium багц дагалдах бөгөөд LookTV-н бүртгэлдээ дугаараа холбоод үзэх боломжтой.

Дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх заавар

LookTV-д бүртгэлтэй хэрэглэгч бол

  • LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Нэвтэрч орсны дараа “Тохиргоо” хэсэгт Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлэхэд багцад дагалдах эрх идэвхэжнэ.
 
 

LookTV-д бүртгэлгүй хэрэглэгч бол

  • Гар утсан дээрээ LookTV апп суулгах эсвэл компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn холбоосоор орж и-мэйл хаягаа эсвэл утасны дугаараараа бүртгүүлэн профайл үүсгэж нэвтрэх боломжтой. LookTV апп татах бол ЭНД дараарай.
  • Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлснээр таны багцад дагалдах эрх идэвхэжнэ.

1. LookTV апп-д хандан Нэвтрэх хэсгийн Бүртгүүлэх дээр дарна.
2. Утасны дугаараа оруулж, нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөл-г зөвшөөрч Үргэлжлүүлэх дээр дарна.
3. Бүртгүүлсэн дугаарт илгээгдсэн баталгаажуулах кодыг оруулна.
4. Нэвтрэх дээр дарна.
5. Бүртгүүлсэн дугаар болон нууц үгээ оруулан нэвтэрнэ.
6. Профайл үүсгэн тохиргоо хийж Хадгалах дээр дарна.

 
 
 
 

 

Санамж:

  • Нэг дугаарт зөвхөн нэг LookTV бүртгэл үүсгэж ашиглах боломжтой.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV-д бүртгэлтэй утасны дугаараа солих заавар харах бол ЭНД дараарай.