хөтөч

LookTV-н худалдан авалтын пин солих заавар

LookTV-н худалдан авалтын пин кодоо солих дараах заавартай танилцаарай.

1. LookTV-д өөрийн бүртгэлээрээ нэвтэрч профайл эрхээ сонгон орно.


2. Баруун дээд буланд байрлах "Тохиргоо" цэс рүү орно.


3. “Төлбөрийн хэсэг” хэсэг дээр дарна.


4. “Худалдан авалтын пин” хэсгийн “Өөрчлөх” дээр дарж ороод шинэ пин кодоо оруулаад “Хадгалах” дээр дарахад амжилттай солигдоно.

 

Санамж:

  • LookTV-н худалдан авалтын пин кодыг устгах боломжгүй, зөвхөн солих боломжтой байна.
  • Хүүхдийн профайлаар нэвтэрсэн тохиолдолд худалдан авалтын пин кодыг солих боломжгүйг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Юнителийн дараа төлбөрт дугаараар болон банкны картаа холбож төлбөр төлөх үед худалдан авалтын пин код ашиглана.  Default pin: 0000