хөтөч

LookTV-н профайл пин солих болон устгах заавар

LookTV-н профайл пин кодоо солих болон пин кодоо устгаж кодгүй болгох дараах заавартай танилцаарай.

Профайл пин солих заавар

1. LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрч админ профайл эрхийг сонгон орно.


2. Баруун дээд буланд байрлах "Тохиргоо" цэс рүү орно.


3. Профайлын тохиргоо хэсгээс пин кодтой болгох профайлаа сонгож орно.


4. “Профайлын пин код” хэсгийн “Нэмэх” дээр дарна.


5. Шинэ пин кодоо оруулаад “Хадгалах” дээр дарна.


6. “Хадгалах” дээр дарахад тухайн профайлын пин код амжилттай солигдоно.


7. Дахин профайл руугаа хандахад таны оруулсан шинэ пин код нэхэгдэнэ.

 
 

Профайл пин устгах заавар

1. LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрч админ профайл эрхийг сонгон орно.

2. Баруун дээд буланд байрлах "Тохиргоо" цэс рүү орно.

3. Профайлын тохиргоо хэсгээс устгах профайлаа сонгож орно.

4. “Профайлын пин код” хэсгийн “Өөрчлөх” дээр дарна.

5. “Одоогийн пин устгах” дээр дарна.

6. “Хадгалах” дээр дарна.

 
 

 

Санамж:

  • Хүүхдийн профайлаар нэвтэрсэн тохиолдолд профайл пин кодыг солих болон устгах боломжгүйг анхаараарай.
  • Хүүхдийн профайлын пин кодыг солих болон устгах бол Админ профайлаар нэвтэрч солих боломжтой.
 

 

Зөвлөгөө:

  • Админ профайлаар нэвтэрсэн тохиолдолд бүх профайлын пин кодыг солих болон устгах боломжтой.
  • Энгийн болон Классик профайлаар нэвтэрсэн тохиолдолд зөвхөн тухайн нэвтэрсэн профайлын пин кодыг солих болон устгах боломжтой байна.