хөтөч

Суурин утсыг холбох болон тохируулах заавар

Дараах суурин утас холбох болон тохируулах заавруудтай танилцаарай.

Таны ашиглаж буй интернэтийн цагаан төхөөрөмж суурин утасны оролттой бол суурин утсаа холбох болон тохируулах зааврыг, харин суурин утасны оролтгүй бол IP аппарат тохируулах зааврыг хараарай.

Суурин утсаа холбох заавар

Суурин утсаа холбох зурган заавар:

Цагаан төхөөрөмжийнхөө саарал өнгийн phone1 оролтод суурин утсаа залгаснаар төхөөрөмжийн VoIP гэрэл асах бөгөөд холбосноор суурин утсаа шууд ашиглах боломжтой.

 
 

Суурин утсаа тохируулах заавар

Суурин утсаа тохируулах зурган заавар:

Суурин утсаа зөв холбосон ч ажиллахгүй байх тохиолдолд дараах зааврын дагуу тохируулаарай.

Дээрх зааврын дагуу тохируулаад болохгүй бол ЭНД дарж ажилтантай холбогдож шалгуулаарай.

 
 

IP Аппарат тохируулах заавар

Таны ашиглаж буй цагаан төхөөрөмж HC220 болон LS2035v model-ын суурин утасны оролтгүй бол суурин утсаа IP аппарат дээр тохируулж ашиглах боломжтой.

Суурин утасны 77-той дугаарыг IP phone суурин утас дээр тохируулах заавар:

  • IP Phone-г ашиглахад IP Phone-н аппарат, компьютерын LAN сүлжээний утас, WAN портын утаснууд, аппаратын тогны адаптер хэрэг болно.
  • IP phone-ийн аппаратыг байнга тогонд залгаатай байлгана.
  • Аппаратыг WAN портоор интернэтэд холбоно.
  • Аппаратыг LAN портоор компьютерт холбоно.
  • Үүний дараа аппаратынхаа IP хаягийг мэдэх шаардлагатай. Ихэнх утсанд Sysinfo, info болон Menu-ийн дээд хэсэгт байрлах товчийг дарснаар мэдэх боломжтой.
  • Интернэт browser-оо нээн тухайн IP-аа оруулна. Дараах цонх гарч ирэх бөгөөд та нэвтэрснийхээ дараа VOIP цэс дээр даран дараах тохиргоонуудыг хийнэ.
  • Та дээрх тохиргоонуудыг хийж дууссаны дараа аппаратаасаа LAN портын утсаа салгаж болно. Харин WAN порт болон тогны утсыг байнга залгаж байх хэрэгтэй. 
  • Хэрвээ таны интернэт өөрчлөгдөж байгаа бол дахин шинээр тохиргоо хийх шаардлагатайг анхаараарай.

IP Phone AT-530 аппарат холбох заавар

AT-530 IP Phone аппарат холбох заавар:

  • IP Phone-г ашиглахад IP Phone-ийн аппарат, компьютер эсвэл гар утас, аппаратын LAN болон WAN оролтод залгах UTP кабелын утаснууд, аппаратын адаптер гэсэн зүйлс хэрэг болно.
  • IP Phone-ийн аппаратыг байнга цахилгаанд залгаатай байлгана.
  • Аппаратыг WAN оролтоор интернэтэд холбоно.
  • Аппаратыг LAN оролтоор компьютерт холбох эсвэл гар утсаа IP Phone-тойгоо нэг интернэт сүлжээнд холбоно.
  • Үүний дараа аппаратынхаа IP хаягийг мэдэх шаардлагатай. Ихэнх утсанд Sysinfo, info болон menu товчийг дарснаар мэдэх боломжтой байдаг.
  • AT-530 аппаратын хувьд, “sysinfo” товч дээр дарж WAN оролтын IP хаягийг шалгах боломжтой. Таны компьютер/гар утас IP Phone-той нэг интернэт сүлжээнд холбогдсон үед AT-530-ийн IP хаягийг вэб хөтөч дээрээ бичээд, ENTER товчийг дарснаар та AT-530-ийн тохиргоо хийх вэбэд холбогдоно.

Дээрх тохиргоонуудыг хийж дууссаны дараа аппаратаасаа LAN оролтын утсаа салгаж болно. Харин WAN оролтын болон тэжээлийн залгуур байнга залгаатай байх хэрэгтэй. Хэрэв таны интернэт өөрчлөгдөж байгаа бол дахин шинээр тохиргоо хийх шаардлагатайг анхаараарай. 

Нэвтрэх нэр, нууц үгийн анхны утга нь:

  • Нэр: admin
  • Нууц үг: admin

2. WAN Тохиргоо

  • DHCP сервертэй бол “WANConfig” цэсэд интернэт сүлжээний мэдээлэл дараах байдлаар автоматаар харагдана.

3. SIP тохиргоо

  • Сүлжээний тохиргоог хийсэн бол суурин утасны 77-той дугаарын тохиргоог оруулна.
  • VoIP SIP Config холбоос дээр дарж тохиргооны дэлгэцийг гаргана.
  • Register Server Addr: ims.ub.unitel.mn
  • Register server port: 5060
  • Register Username: +97677xxxxxx@ims.ub.unitel.mn
  • Register Password: Нууц Үг
  • Domain Realm: хоосон
  • Phone Number: +97677xxxxxx
  • Display Name: +97677xxxxxx
  • Encrypt Key: хоосон
  • DTMF Mode: DTMF_RFC2833
  • Detect interval Time: 60
  • Proxy Server Address: хоосон
  • Proxy Server Port: хоосон
  • Proxy Username: хоосон
  • Proxy Password: хоосон
  • Local SIP Port: 5060
  • Register Expire Time: 60
  • Та хийсэн тохиргоогоо хадгалаад AT-530 аппаратаа reboot хийх буюу дахин ачаалснаар ашиглахад бэлэн болно. 
 
 

IP Phone ATCOM 5300 аппаратад тохиргоо хийх заавар

ATCOM 5300 аппаратад тохиргоо хийх заавар:

1. Суурилуулах

AT-530 оролтууд доорх байдлаар харагдана.

“Sysinfo” товч дээр дараад AT-530-ийн WAN портын IP хаягийг шалгах боломжтой. Өөрийн компьютерын IP хаягийг AT-530-тай ижил сүлжээнд байхаар тохируулна.

Ижил сүлжээнд орсон үедээ AT-530 -ийн IP хаягийг вэб хөтөч дээрээ бичээд ENTER товчийг дарна. Энэ үед та AT-530-н тохиргоо хийх вэб-д холбогдоно. 

  • Нэвтрэх нэр, нууц үгийн анхны утга нь: admin 
  • Нууц үг: admin

2. WAN Тохиргоо

DHCP ашиглах бол:  

Таны ашиглаж байгаа сүлжээ DHCP сервертэй бол автоматаар сүлжээнд холбогдоно. PPPoE ашиглах бол,

PPPoE-н холбогдох мэдээллийг оруулна. Үүнд PPPoE серверийн нэр, Хэрэглэгчийн нэр, нууц үг

3. SIP тохиргоо

Сүлжээний тохиргоог хийсэн бол My Phone үйлчилгээний дугаарын тохиргоог оруулах үлдлээ. VoIP SIP Config холбоос дээр дарж тохиргооны дэлгэцийг гаргана.

  • Register Server Addr: 202.70.39.7
  • Register Server domain: ims.ub.unitel.mn
  • Register server port: 5060
  • Register Username: +97677xxxxxx@ims.ub.unitel.mn
  • Register Password: Нууц Үг
  • Domain Realm: хоосон
  • Phone Number: +97677xxxxxx
  • Display Name: +97677xxxxxx
  • Encrypt Key: хоосон
  • DTMF Mode: DTMF_RFC2833
  • Detect interval Time: 60
  • Proxy Server Address:
  • Proxy Server Port:
  • Proxy Username:
  • Proxy Password:
  • Local SIP Port: 5060
  • Register Expire Time: 69
 
 
 
 

 

Санамж: 

  • Удаан хугацаанд суурин утсаа ашиглаагүй бол ЭНД дарж ажилтантай холбогдож шалгуулаарай.