Юнивишний хаяг шилжүүлэх, төхөөрөмжөө өрөө хоорондоо шилжүүлэх болон зурагтаа салаалах үйлчилгээний захиалга өгөх дараах заавруудтай танилцаарай.
Өөр хаяг руу нүүх, өрөө хооронд төхөөрөмжөө шилжүүлэх гэж байгаа тохиолдолд нүүх, хаяг шилжүүлэх үйлчилгээний захиалга, харин нэмэлтээр зурагт салаалж үзэх бол салаалах үйлчилгээний захиалга өгнө.
Шилжүүлэх үйлчилгээний захиалга өгөх заавар
Дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж захиалга өгөх заавартай танилцаарай.
Хаяг шилжүүлэх үйлчилгээг зөвхөн нэвтэрсэн үед авах боломжтой.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Юнивишн захиалга » Хаяг шилжүүлэх » Шилжүүлгийн төрөл сонгох » Үргэлжлүүлэх » Хэрэглэгчийн мэдээлэл болон хаяг, нэмэлт мэдээллээ оруулах » Захиалга өгөх » Захиалга бүртгэгдэнэ.
Univision вэбсайтаар захиалга өгөх бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт руу нэвтрээд, баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Юнивишний гэрээний дугаар болон нууц үгээ бичин нэвтэрнэ.
3. Нүүр хуудасны “Захиалга” цэс рүү орно.
4. “Нүүх, хаяг шилжүүлэх” цэс рүү ороод “Нүүх, хаяг шилжүүлэх” төрлийг сонгоод “Өрөө хооронд” эсвэл “Өөр хаяг” руу шилжүүлэх эсэхээ сонгоно.
5. Хэрэглэгчийн мэдээллээ бөглөн захиалга амжилттай бүртгүүлснээс хойш 72 цагийн дотор үйлчилгээний ажилтан тантай холбогдож цаг товлоод холболт хийгдэнэ.
Санамж:
- Нүүж очиж байгаа хаяг нь түрээсийн байр тохиолдолд таны ашигладаг Юнивишний үйлчилгээний багцаас хамаараад 30'000₮-60'000₮-ийн барьцааг Юнителийн үйлчилгээний салбарт хандан байршуулах шаардлагатай.
- Шилжүүлгийн үйлчилгээний төлбөр: 7'000₮ /НӨАТ орсон/
- Univision вэбсайтаар нүүх, хаяг шилжүүлэх захиалга өгөхдөө заавал гэрээний дугаараар нэвтэрч орсон байх шаардлагатай.
Салаалах үйлчилгээний захиалга өгөх заавар
Дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж захиалга өгөх заавартай танилцаарай.
ТВ салаалах үйлчилгээг зөвхөн нэвтэрсэн үед авах боломжтой.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Юнивишн захиалга » ТВ салаалах » Төхөөрөмж худалдан авах нөхцлөө сонгох » Хэрэглэгчийн мэдээлэл болон хаяг, нэмэлт мэдээллээ оруулах » Захиалга өгөх » Захиалга бүртгэгдэнэ.
Univision вэбсайтаар захиалга өгөх бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт руу нэвтрээд, баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Юнивишний гэрээний дугаар болон нууц үгээ бичин нэвтэрнэ.
3. Нүүр хуудасны “Захиалга” цэс рүү орно.
4. “ТВ салаалах” цэс рүү ороод, зурагт салаалах тоо болон төхөөрөмж худалдан авах төрлөө сонгоод хэрэглэгчийн мэдээллээ бөглөөд “Захиалга өгөх” дээр дарна.
5. Захиалга амжилттай бүртгэгдсэнээс хойш үйлчилгээний ажилтан тантай 72 цагийн дотор холбогдож цаг товлоод холболт хийгдэнэ.
Санамж:
- Гурвалсан үйлчилгээг 10 хүртэл салаалах боломжтой ба 2-оос дээш салаалах бол нэмэлтээр Android box болон Smart box төхөөрөмж авна.
- Салаалах үйлчилгээний төлбөр нь сарын суурь хураамж дээр тогтмол 9'900₮ нэмэгдэж бодогдоно.