хөтөч

Юнивишний үйлчилгээг түр салгах болон нээлгэх заавар

Юнивишний үйлчилгээгээ ашиглахгүй үедээ хаалгаж түр салгалт хийлгэх боломжтой ба дараах түр салгалт хийлгэх болон түр салгалтаа нээлгэх сонголт дээр дарж үйлчилгээ авах заавартай танилцаарай.

Түр салгалттай хугацаанд таны Юнивишний төлбөр бодогдохгүй ба түр салгалт үйлчилгээний төлбөр 0₮, хугацаа нь 1-12 сар хүртэл хугацаагаар хаалгах боломжтой байна.

Түр салгалт хийлгэх заавар

Төлбөрийн циклээс хамаарч төлбөр бодогдож буй хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүйг анхаараарай.

  • Таны төлбөрийн цикл сарын 1-ээс 31-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүй.
  • Таны төлбөрийн цикл сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүй.

    Unitel апп татах бол ЭНД дараарай.
     

Unitel апп руу нэвтрэх » Түр салгалт » Гэрээний дугаар » Түр салгах гэрээний дугаар сонгох » Хадгалах хугацаа сонгох » Түр салгах » Төлбөр төлөх » Шалтгаан сонгох » И-мэйл хаягт ирсэн нэг удаагийн код оруулах » Төлбөрийн арга сонгож төлөх » Түр салгалт амжилттай.

 
 

Түр салгалтаа нээлгэх заавар

Unitel апп руу Нэвтрэх » Түр салгалт » Түр салгалт цуцлах гэрээний дугаар сонгох » Цуцлах » И-мэйл хаяг ирсэн нэг удаагийн код оруулах » Түр салгалт цуцлалт амжилттай.

 
 

 

Зөвлөгөө:

  • Юнивишний төлбөр төлөх заавар харах болох ЭНД дараарай.