Юнивишний төлбөрийн үлдэгдлээ шалгах дараах заавартай танилцаарай.
Toki апп
Toki апп ашиглан төлбөрийн үлдэгдэлээ харах боломжтой.
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. ТВ, интернэт > Юнивишн мини апп руу орно.
Unitel апп
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп-д нэвтэрсэн үед
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
*Дэлгэрэнгүй дээр дарж төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой.
Unitel апп-д нэвтрээгүй үед
Unitel апп руу хандан Төлбөр » Гэрээний дугаар » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
Univision вэбсайт
Univision вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Univision вэбсайт руу хандаж нэвтрэх хэсэгт гэрээний дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.
2. Админ дугаарт мессэжээр илгээгдсэн 4 оронтой баталгаажуулах кодоо оруулан нэвтэрнэ.
3. Төлбөл зохих хэсэгт төлбөрийн үлдэгдэл мэдээлэл харагдана.
Мессэж
Админ дугаар нь Юнител бол 1424 /үнэгүй/, бусад операторын дугаар бол 131424 тусгай дугаарт гэрээний дугаараа бичин мессэж илгээнэ.
Киоск, агент
Доорх сувгуудаас сонгон төлбөр шалгах заавартай танилцаарай.
Киоск машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах заавар:
- "Юнивишн"-г сонгож, “Төлбөр төлөх” цэс рүү орно.
- Юнивишний гэрээний дугаар эсвэл бүртгэлтэй гар утасны дугаараа оруулан хайснаар одоо ашиглаж байгаа багц болон төлбөрийн үлдэгдэл мэдээлэл харагдана.
Киоск машины байршил харах бол ЭНД дарж, “Салбарын төрөл” хэсгээс “Киоск”-г сонгон харах боломжтой.
Агентаар төлбөрийн үлдэгдлээ шалгахдаа дараах төрлүүдээс утга оруулан, хайлт хийж төлбөрөө шалгах боломжтой.
- Гэрээний дугаар
- Бүртгэлтэй админ дугаар
- Эзэмшигчийн РД
- 77-той суурин утасны дугаар
Байгууллагын хэрэглэгч
- Сар бүр бүртгэлтэй гар утасны дугаарт төлбөрийн нэхэмжлэл нь мессэжээр очно.
- И-мэйл хаяг бүртгэлтэй бол и-мэйлээр төлбөрийн нэхэмжлэл очно.
- Бүртгэлтэй гар утасны дугаараасаа мессэжээр шалгахдаа Юнителийн дугаар бол 1418, бусад операторын дугаар бол 131418 дугаарт гэрээний дугаараа мессэжээр илгээгээрэй.
- Байгууллагын вэбсайтаар шалгах бол ЭНД дараарай.
- Байгууллагын лавлах утсаар холбогдож тодруулж болно. Байгууллагын лавлах утас: Юнителийн дугаараас 1418 /үнэгүй/, Бусад операторын дугаараас 77771418 / ажлын өдөр 08:00-21:00, амралтын өдөр 10:00-17:00/
Санамж:
-
Төлбөрийн нэхэмжлэх нь төлбөрийн цикл дууссанаас хойш 5 өдрийн дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Та төлбөрөө хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран багцын суурь хураамж бүтэн бодогдохыг анхаараарай.
Төлбөрийн цикл 1: Тухайн сарын 1-ээс 31-н хүртэлх үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 5-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг тухайн сарын 22-ний дотор төлөх боломжтой.
Төлбөрийн цикл 2: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ний өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ний өдөр админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 7-ний дотор төлөх боломжтой. - Төлбөрөө банкны үйлчилгээ ашиглан шилжүүлэхдээ заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичнэ. Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана. Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
- Төлбөрийн үлдэгдэл 1'000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй.