хөтөч

ТВ салаалах үйлчилгээ холбуулах, цуцлах заавар

Зурагт салаалах үйлчилгээний захиалга өгөх болон цуцлах дараах заавартай танилцаарай.

Зурагттай өрөөнөөсөө бусад өрөө рүүгээ үйлчилгээгээ салаалж нэмэлт үйлчилгээ, нэмэлт сувгийн багц болон түрээсэлсэн киногоо дахин нэмэлт төлбөр төлөхгүйгээр үзээрэй. Сонгосон үйлчилгээний багцаасаа хамааран 1-10 хүртэл салаалах боломжтой.

Салаалах үйлчилгээний захиалга өгөх заавар

Дараах сувгуудаас өөрт тохирохыг сонгон дарж захиалга өгөх заавартай танилцаарай.

ТВ салаалах үйлчилгээг зөвхөн нэвтэрсэн үед авах боломжтой.

Unitel апп

 

Univision вэбсайт

 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Юнивишн захиалга » ТВ салаалах » Төхөөрөмж худалдан авах нөхцлөө сонгох » Хэрэглэгчийн мэдээлэл болон хаяг, нэмэлт мэдээллээ оруулах »  Захиалга өгөх » Захиалга бүртгэгдэнэ.

 

Univision вэбсайтаар захиалга өгөх бол ЭНД дараарай.

1. Univision вэбсайт руу нэвтрээд, баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Юнивишний гэрээний дугаар болон нууц үгээ бичин нэвтэрнэ.

 

3. Нүүр хуудасны “Захиалга” цэс рүү орно.

4. “ТВ салаалах” цэс рүү ороод, зурагт салаалах тоо болон төхөөрөмж худалдан авах төрлөө сонгоод хэрэглэгчийн мэдээллээ бөглөөд “Захиалга өгөх” дээр дарна.

5. Захиалга амжилттай бүртгэгдсэнээс хойш үйлчилгээний ажилтан тантай 72 цагийн дотор холбогдож цаг товлоод холболт хийгдэнэ. 

 

Санамж:

  • Гурвалсан үйлчилгээ 10 хүртэл салаалах боломжтой ба нэмэлтээр зурагтын шинэ андройд төхөөрөмж болон интернэтийн Smart box төхөөрөмж авна.
  • Салаалах үйлчилгээний төлбөр нь сарын суурь хураамж дээр тогтмол 9'900₮ нэмэгдэж бодогдоно.
  • Univision вэбсайтаар салаалах үйлчилгээний захиалга өгөхдөө гэрээний дугаараар нэвтэрч орсон байх шаардлагатай ба Univision вэбсайт-д бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.
 
 
 

Салаалах үйлчилгээгээ цуцлуулах заавар

Ажилтантай холбогдож авах

  • Та салаа үйлчилгээгээ цуцлуулахдаа ЭНД дарж Facebook-н Univision Mongolia хуудасны messenger ашиглан ажилтантай холбогдож цуцлуулах боломжтой.
  • Салаа үйлчилгээгээ цуцлуулахад тухайн өдрийг хүртэл ашигласан салаа үйлчилгээний төлбөр нь таны тухайн сарын төлбөр дээр нэмэгдэж гарна.
 
 

Үйлчилгээний салбарт хандаж цуцлуулах заавар

  • Та салаа үйлчилгээгээ цуцлуулахаар ирэхдээ гэрээ эзэмшигч өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа ирж үйлчилгээ аваарай.
  • Салаа үйлчилгээгээ цуцлуулахад тухайн өдрийг хүртэл ашигласан салаа үйлчилгээний төлбөр нь таны тухайн сарын төлбөр дээр нэмэгдэж гарна.