Univision 4'0 IPTV-н шинэ системийн хэлийг дараах зааврын дагуу солиорой.
Үйлдлийн системийн хэлийг болон дуу хоолойны хайлтын хэлийг солих заавар
1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Андройд тохиргоо/Android settings -> Төхөөрөмжийн сонголт/Device preferences цэс дээр дарна.
2. Төхөөрөмжийн сонголт хэсгээс “Хэл/Language” цэс рүү орно.
3. Хэлээ сонгон “Ок” дарж тохируулна.
Юнивишн үйлчилгээний үндсэн цэсүүдийн хэлийг солих заавар
1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс Тохиргоо/Settings -> Хэл/Language цэс дээр дарж солих хэлээ сонгон тохируулна.