Univision 4'0 IPTV-н шинэ систем дээр үзэж байгаа суваг болон кино контент гацах тохиолдолд дараах зааврын дагуу Юнивишн апп-г Clear cache хийж шалгаарай.
1. Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.
2. “Андройд тохиргоо/Android settings” цэс дээр дарна.
3. “Апп/Apps” цэс рүү орно.
4. Апп-н жагсаалтаас “UNIVISION” апп-г сонгоно.
5. “Кэшийг арилгах/Clear cache” дээр дарна.
6. “OK” дээр дарахад UNIVISION апп-н санах ой цэвэрлэгдэнэ. Үүний дараа та шууд зурагтаа үзэх боломжтой.