хөтөч

Юнивишний гэрээний дугаараа харах заавар

Юнивишний гэрээний дугаараа харах дараах заавартай танилцаарай.

Шинээр Юнивишний гэрээ байгуулах үед дахин давтагдашгүй 8-9 оронтой гэрээний дугаар үүсдэг бөгөөд тухайн дугаар нь төлбөр төлөх, нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэх гэх мэт тухайн гэрээтэй холбоотой бүх үйлчилгээнд ашиглагддаг.

Өрхийн хэрэглэгчийн гэрээний дугаар харах заавар

Гэрээний дугаараа мэдэх дараах төрлүүдээс сонгон дарж заавартай танилцаарай.

Зурагтын дэлгэцээс харах

Юнивишний IPTV төхөөрөмж буюу хар төхөөрөмжөө унтрааж асаахад нэвтрэх код бичих хэсэгт харагдана. /N үсэг гэрээний дугаарт орохгүй/

 
 

IPTV-ийхээ цэсээс харах

Univision 4'0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu -> “Захиалга/Subscription” -> “Төлбөр” цэсийн “Univision ID” хэсгээс гэрээний дугаараа харах боломжтой.

 
 

Админ дугаараасаа мессэжээр мэдэх

Юнивишний бүртгэлтэй админ дугаараасаа мессэж илгээн гэрээний дугаараа мэдэх боломжтой.

Админ дугаар нь Юнител бол

 

Админ дугаар нь бусад оператор бол

 
 

Юнивишний бүртгэлтэй админ дугаар нь Юнител бол: 1424 /үнэгүй/ geree гэж бичиж мессэж илгээнэ.

 

 

Юнивишний бүртгэлтэй админ дугаар нь бусад операторын дугаар бол: 131424 дугаарт geree гэж мессэж илгээж шалгаарай.

 

 
 
 

Үйлчилгээний гэрээнээс харах

Анх Юнивишний үйлчилгээг шинээр холбуулахдаа байгуулсан цаасан гэрээн дээрх “Гэрээний №” хэсгээс гэрээний дугаараа харах боломжтой.

 
 
 
 

Байгууллагын гэрээний дугаар харах заавар

Байгууллагын гэрээний дугаар буюу Sub ID-г дараах аргуудаар мэдэх боломжтой.

  • Байгууллагын гурвалсан үйлчилгээний гэрээнд хэрэглэгчийн код, хэрэглэгчийн бүртгэлийн дугаар хэсэгт байрлах 4-өөр эхэлсэн 9 оронтой эсвэл 3-р эхэлсэн 8-н оронтой тоо байна.
  • И-мэйлээр төлбөрийн нэхэмжлэл очиход хэрэглэгчийн дугаар гэсэн хэсэгт гэрээний дугаар харагдана.
  • Админ дугаарт мессэжээр ирсэн төлбөрийн нэхэмжлэхээс харж болно. 
  • Байгууллагын лавлах утсаар холбогдож тодруулж болно. Юнителийн дугаараас 1418 /үнэгүй/, бусад операторын дугаараас 77771418 /ажлын өдөр 08:00-21:00, амралтын өдөр 10:00-17:00/
 
 

 

Санамж:

  • Банкаар төлбөр төлөхдөө заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй.
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд таны гүйлгээ систем дээр алдаа зааж төлбөр төлөгдөхгүйг анхаараарай.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай.
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэв банкаар төлбөр төлөхдөө гэрээний дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дарж chatbot-р холбогдоорой.
  • Банкаар төлсөн төлбөрийн гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа зөв бичиж шилжүүлсэн тохиолдолд 15-20 минутын дараа төлбөр төлөгдөнө. Төлбөр төлөгдсөнөөс хойш Юнивишний төхөөрөмжүүдээ дахин асаагаад ашиглаарай.