Юнивишн үйлчилгээний багцаа солих дараах заавартай танилцаарай.
Та өөрийн хэрэглээнд нийцүүлэн багц хооронд шилжих бол:
- Хэрэв таны шилжих гэж байгаа багцад нэмэлт төхөөрөмж шаардлагатай бол тухайн үеийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
- Багц шилжсэн өдрөөс эхэлж шинэ багцаар үйлчилгээг ашиглана. Багц солигдсон тухайн төлбөрийн циклийн сарын суурь хураамжийг тооцохдоо төлбөрийн цикл эхлэхээс багц солигдох хүртэлх хугацааг хуучин багцын үнээр, багц солигдсон өдрөөс цикл дуусах хүртэлх хугацааг шинэ багцын үнээр тооцно.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Үйлчилгээний багцаа өсгөх заавар
Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Багц шилжих » Бусад эсвэл Санал болгох багцаас сонгох » Шилжих » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц солигдоно.
Үйлчилгээний багцаа бууруулах заавар
Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Багц шилжих » Бусад эсвэл Санал болгох багцаас сонгох » Шилжих » Багц шилжсэн шалтгаанаа бичээд Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц солигдоно.
Үйлчилгээний төрөл хооронд багц шилжих заавар
Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Багц шилжих » Үйлчилгээний төрөл болон багцаа сонгох » Шилжих » Багц шилжсэн шалтгаанаа бичээд Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц солигдоно.